Алтайгаас тянь-щань руу:казахстаны
нууцлаг аялал
Захиалга өгөх
Та доорх талбаруудад холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Манай захиалгын менежер эргэн холбогдох болно.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
ӨДӨР-1 | УЛААНБААТАР– АЛМАТЫ
•Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 08:00 цагт цугларч бүртгэлээ хийлгэн
Улаанбаатар – Алматы чиглэлд ниснэ.
• Алматы хотын нисэх онгоцны буудалд газардаж, хил гаалиар нэвтэрсний дараагаар хөтөч,
жолоочтойгоо уулзан зочид буудлын зүг хөдөлнө.
• Өдрийн хоол
• Зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна.
• Оройн хоол


Хоол: өдөр, орой
ӨДӨР-2 | ШЫМБУЛАК
• Өглөөний цай
• 09:30 – Зочид буудлаас хөдлөх
• 10:30 – Энэ өдөр бид Алматы хотын хамгийн алдартай уулын амралт болох Шымбулак
цанын бааз руу аялна. Тянь-Шанийн сүрлэг уулсын дунд, далайн түвшнээс дээш 2260–
3200 метрийн өндөрт орших энэхүү бааз нь Төв Азийн хамгийн үзэсгэлэнтэй уулын
бүсүүдийн нэг юм.
• Орчин үеийн cable car–д суун уулын бэлээс оргил руу аажмаар өгсөх зуур цас хучсан
оргилууд, ногоон хөндийгүүд, Алматы хотыг дээрээс нь тольдон харах гайхамшигт боломж
нээгдэнэ. Агаар цэвэр, байгаль ойр мэдрэгдэж, камерын дуранд буух төгс агшин бүрдэх
болно.
• Уулын оргил хэсэгт чөлөөт цаг өнгөрүүлж, байгалийн сайхныг мэдрэн, дурсамж дүүрэн
зураг авч аяллын гайхамшгийг мэдэрсний дараа зочид буудал руу буцан амарна.
• 14:00 – Өдрийн хоол

• 16:30 – Шымбулак цанын баазын аяллаа өндөрлөсний дараа бид дараагийн үзэсгэлэнт
цэг болох Кок-Төбе толгод руу үргэлжлүүлэн аялна.
• Далайн түвшнээс дээш ойролцоогоор 1100 метрийн өндөрт орших Кок-Төбе толгод нь
Алматы хотыг дээрээс нь тольдон харах хамгийн тохиромжтой, алдартай өндөрлөг юм.
• Орой дээр хүрэлцэн ирсний дараа хотын өргөн уудам үзэмжийг сонирхон, дурсамжтай
зураг авч, тайван орчинд чөлөөт цагаа өнгөрөөнө. Ингэснээр уулын адал явдал, хотын
романтик өнгө аяс хосолсон төгс нэг өдрийг аялагчид мэдрэх боломжтой.


• Оройн хооп
• Зочид буудалдаа амарна.
Хоол: өглөө, өдөр, орой
ӨДӨР-3 | БАЙГАЛИЙН АЯЛАЛ
• Өглөөний цай
• 09:00 – Зочид буудлаас хөдлөх
• 12:00 – Чарын хавцлын аялал
• Энэ өдөр бид Казахстан улсын хамгийн алдартай байгалийн дурсгалт газруудын нэг болох
Чарын хавцал руу аялна. Алматы хотоос ойролцоогоор 200 км зайд орших энэхүү хавцал
нь 150 сая жилийн түүхтэй, 154 км үргэлжилсэн улаан хүрэн өнгийн хад чулуу, өвөрмөц
тогтцоороо дэлхийд танигдсан байгалийн гайхамшиг юм.
• Хавцлын хамгийн алдартай хэсэг болох “Шилтгээний хөндий”-өөр алхах үед салхи, усны
элэгдлээр үүссэн цамхаг, хэрэм мэт хадан тогтцууд жинхэнэ үлгэрийн оронд ирсэн мэт
сэтгэгдэл төрүүлнэ. Хавцлын ёроолоор намуухан урсах Чарын гол нь энэхүү сүрлэг
байгалийг улам тодотгож, аялагчдад адал явдал, тайвшралыг зэрэг мэдрүүлдэг. Аяллын
үеэр байгалийн гайхамшгийг ойроос мэдэрч, дурсамжтай зураг авч, Казахстаны зэрлэг
бөгөөд онгон төрхтэй байгальтай нүүр тулан учрах боломжтой.
• 13:30 – Өдрийн хоол


• 15:30 – Black Canyon
• Чарын хавцлын аяллаа үргэлжлүүлэн бид түүний нэгэн онцгой хэсэг болох Хар хавцал
(Black Canyon)–аар зочилно. Энэхүү хавцал нь нэрнийхээ адил бараан өнгийн, эгц босоо
хадан хануудаараа онцлог бөгөөд гүн ангал, сүрлэг тогтоцоороо аялагчдыг гайхшруулдаг.
• Хар хавцал нь Чарын үндсэн хавцлаас харьцангуй нам гүм, тайван орчинтой тул байгалийн
жинхэнэ сүр хүч, нууцлаг уур амьсгалыг мэдрэхэд тохиромжтой.


• Үргэлжлүүлэн бид Кольсай, Кайынды нууруудын үүд болсон Саты тосгон–д хүрэлцэн ирнэ.
Уулсаар хүрээлэгдсэн, тайван нам гүм энэ тосгон нь жинхэнэ казах ахуй, байгалийн энгийн
сайхныг хадгалсан онцгой нутаг юм. Саты тосгон нь байгалийн аяллын бааз, guesthouseууд олноор байрладаг бөгөөд аялагчид орон нутгийн иргэдийн зочломтгой зан, уламжлалт
соёлтой ойроос танилцах боломжтой.
• 18:30-д Guest house-даа байрлан амарна.
Хоол: өглөө, өдөр
ӨДӨР-4 | БАЙГАЛИЙН АЯЛАЛ
• Өглөөний цай
• 09:00 – Кайынды нуурын аялал
Бид байгалийн гайхамшигт бүтээл болох Кайынды нуур–ыг зорин аялна. 1911 оны хүчтэй газар
хөдлөлтийн улмаас үүссэн энэхүү нуурын хамгийн онцгой шинж нь тунгалаг уснаас цухуйх нарсан
моддын ишнүүд бөгөөд усан дундах “ойн багана” мэт өвөрмөц дүр төрхийг бий болгодог.
Нууран дээр тусах нарны гэрэл, цэнгэг тунгалаг усанд живсэн модод нь үлгэрийн мэт, ид шидийн
уур амьсгалыг бүрдүүлж, дэлхийн хамгийн өвөрмөц нууруудын нэг хэмээн нэрлэгдэх шалтгаан
болдог. Байгалийн нам гүм, сэрүүн уур амьсгал нь аялагчдад тайвшрал, гайхамшгийг зэрэг
мэдрүүлнэ.
Аяллын үеэр байгалийн сайхныг мэдэрч, дурсамж дүүрэн зураг авч, Кайынды нуурын дахин
давтагдашгүй үзэмжийг ойроос харах боломжтой.


• 12:00 – Өдрийн хоол
• 13:30 – Көлсай нуурын аялал. Бид “Тянь-Шанийн сувд” хэмээн алдаршсан Кольсай
нуур–ын байгалийн цогцолборт газраар аялна. Алматы мужаас Тянь-Шанийн нуруунд
байрлах Кольсай нь далайн түвшнээс дээш 1800–2700 метрийн өндөрт орших 3 уулын
нуурын цогцолбор бөгөөд байгалийн онгон төрхөө өөрчлөлгүй хадгалж үлдсэн
гайхамшигт нутаг юм.
• 16:00 – Алматы хот руу буцна.
• 19:00 – Оройн хоол
• Зочид буудалдаа амарна.
Хоол: өглөө, өдөр, орой
ӨДӨР-5 | ЧӨЛӨӨТ ӨДӨР
• Өглөөний цай
• Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид өдрийг өөрийн хүссэнээр өнгөрүүлэх болно.
ӨДӨР-6 | АЛМАТЫ – УЛААНБААТАР
• Өглөөний цай
• Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Алматы хотын олон улсын нисэх онгоцны буудал
руу хөдөлнө.
• Бүртгэлээ хийлгэн Алматы – Улаанбаатар чиглэлд ниснэ. Нислэгийн цаг: 14:00 – 20:55
• Улаанбаатар хотод газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
• Олон улсын нислэгийн тийз
• Зочид буудал – 4*
• Унаа, тээврийн үйлчилгээ
• Хөтөч, орчуулагч
• Хөтөлбөрт заагдсан хоол
• Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний хураамж
• Замын хураамж
• Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгал
• Аяллын турш хийгдэх дрон видео
• Нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүд
• Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө
• Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
- Аяллын үед гадаад паспортын хүчинтэй байх хугацаа 6 сараас доошгүй байна.
- Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах бол садан төрлийн лавлагаа, эцэг эхийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан авч явна.
- Өөрийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах тохиолдолд төрсөний гэрчилгээг авч явна.
- Тогтмол уудаг эм байдаг бол өөрийн хэрэгцээнд тохируулан заавал авч явна.
- Хэрэв танд тусгай хэрэгцээ байдаг бол бидэнд зайлшгүй урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Тухайлбал цагаан хоолтон, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт
- Аяллын үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусад аялагчид болон хүмүүст саад учруулахгүй байх.
- Аяллын багаас ганцаараа болон бүлгээрээ дур мэдэн салж явахгүй байх, аялалын тогтсон цаг хугацаа хуваарийг сахиж бусад аялагчдаа хүндэтгэн аялалдаа оролцох. Оройн 22:00 цагаас хойш зочид буудлаас гадуур явахгүй байх.
- Мөрийтэй тоглох, хууль бус эд зүйлс худалдан авах зэрэг тухайн улсын хууль дүрэм журмын зөрчсөн үйлдэл гаргахгүй байх. Шаардлагатай тохиолдолд хөтчөөс энэ талаар зөвлөгөө авах.
- Хэрвээ бизнес ажил хэрэг, хувийн шугамаар найз нөхөд, түншүүдтэйгээ уулзах бол аяллын хөтчид заавал мэдэгдэх
- Аялаж буй улс орныхоо ёс заншил, шашин шүтлэг, хүмүүсийн амьдралын хэв маяг зэргийн талаар мэдээлэлтэй байж хүндэтгэлтэй хандахыг хүсье.
- Тухайн аялаж буй газар нутгийнхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байршил, цагийн зөрүү, ёс заншилд тохируулан аялалын хувийн бэлтгэл, хувцаслалт, хувийн аюулгүй байдлаа хангаарай.
- Тухайн газар нутгийн цаг агаарын нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл, хил гаалийн нөхцөл байдал зэргээс аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу?
- Дээрх зөвлөгөөг сайтар уншиж танилцах шаардлагатай бөгөөд тус анхааруулгыг мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудалд аялал зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй болно.
- Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд тухай бүрт нь аяллын хөтөчдөө мэдэгдэж шийдвэрлүүлэх боломжтой.
Тухайн үеийн буудлын багтаамжаас хамааран Grand Tien Shan Hotel 4★ , Renion Park Hotel
4★ эсвэл төстэй зэрэглэлийн буудалд байрлана.

LEISURE TRIPS TOURISM
Олон улсын франчайз аялал жуулчлалын байгууллага бөгөөд анх Дубай хотод 2007 онд байгуулагдсан. Өдгөө Дубай, Филиппин, Энэтхэг, Гүрж, Пакистан, Канад болон Монгол улсад тус тус үйл ажиллагаа явуулж байна.