Жэжү аялал
Захиалга өгөх
Та доорх талбаруудад холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Манай захиалгын менежер эргэн холбогдох болно.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
ӨДӨР-1 | УЛААНБААТАР – ЖЭЖҮ
• Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 04 сарын 13-ны өглөө 04:30 цагт
цугларч бүртгэлээ хийлгэнэ. Дамжин нислэгээр Улаанбаатар – Бээжин – Жежү
чиглэлд ниснэ.
• Жежүгийн нисэх онгоцны буудалд 17:55 цагт газардаж, хил гаалиар нэвтрэн, хөтөч
болон жолоочийн хамт зочид буудал руу хөдөлнө.
• Оройн хоол
• Зочид буудалдаа амарна.
• Аялагчид ойр орчинтойгоо танилцаж, оройг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой.

Хоол: орой
ӨДӨР-2 | УСАН ОНГОЦНЫ АЯЛАЛ
• Өглөөний цай
• Энэ өдөр аялагчид далайн аялалд гарах болно. Бид эхлээд Jeongbang Waterfall
буюу Чонгбанг хүрхрээ рүү очих ба энэ нь Жэжү арлын Согвипо хотод байрлах,
далай руу шууд цутгадаг ховор хүрхрээ юм. Ойролцоогоор 23 м өндрөөс унах ус,
далайтай нийлэх үзэмж нь жуулчдын заавал үзэх байгалийн гайхамшигт тооцогддог.
• Усан онгонцы аялал – Жүнгмүн далайн эрэг, далайн эргийн cafe lounge зэргээр
зугаалах болно.
• Jungmun Saekdal Beach нь Жэжү арлын хамгийн алдартай далайн эргүүдийн нэг
бөгөөд хар, цагаан, улаан өнгийн элсээрээ онцлог. Өндөр давалгаа, хадат эрэг,
үзэсгэлэнт нар жаргалтаараа жуулчдын сонирхлыг татдаг.

• Өдрийн хоол
• Монголчуудын морин циркийн үзүүлбэр үзнэ.
• Хёбжэ далайн эрэг орно.
• Оройн хоол
• Зочид буудалдаа амарна.
Хоол: өглөө, өдөр, орой
ӨДӨР-3 ЧӨЛӨӨТ ӨДӨР
• Өглөөний цай
• Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид казино орох, шоппинг хийх, далай эрэг орох
зэргээр өдрийг өөрийн хүссэнээр өнгөрүүлэх боломжтой.
Хоол: өглөө
ӨДӨР-4 | ЖЭЖҮ АРЛЫН АЯЛАЛ
• Өглөөний цай
• Усан циркийн үзүүлбэр
Жэжү Үндэсний Тосгон ( Jeju Folk Village Museum ) нь Жэжү арлын уламжлалт
амьдрал, соёл түүхийг амьдаар нь мэдрүүлэх онцгой газар юм.
• Мандарин талбай Жэжү арал галт уулын үнсэрхэг хөрс, далайн чийглэг уур
амьсгалтай учраас энд ургасан мандарин чихэрлэг, шүүслэг, үнэр анхилуун
байдгаараа Солонгостоо алдартай.
• Рапсын цэцгийн талбай,
• All in кино зураг авалтаараа алдартай газарт зочилно.
• Нар мандахын оргил (Seongsan Ilchulbong) үзнэ. Энэ нь Жэжү арлын хамгийн
алдартай байгалийн дурсгал бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд
бүртгэгдсэн гайхамшигт газар юм.
• Хамдог далайн эргээр зочилж, цэнхэр тунгалаг тэнгисийг тольдон амарна.


Хоол: өглөө, өдөр, орой
ӨДӨР-5 | ЖЭЖҮ – УЛААНБААТАР
• Өглөөний цай
• Арлын хойд эрэг дагуу Туду оргил, Rainbow beach road, Байгалийн түүхийн музей,
Түнгмүн зах, жуулчны гудамж зэргийг үзнэ.


• Үргэлжлүүлэн олон улсын нисэх онгоцны буудалдаа очин бүртгэлээ хийлгэж Жэжү
– Бээжин – Улаанбаатар чиглэлд дамжин нислэгээр ниснэ.
• Олон улсын нислэгийн тийз
• Зочид буудал
• Хөтөч, орчуулагч
• Унаа, тээврийн үйлчилгээ
• Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээ
- Аялагчийн хувийн хэрэглээний зардал
- Замын хүнс, аяллын туршид өдрийн хоол
- Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээг нэмэлтээр авах тохиолдолд түүний төлбөр
- Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө буюу TIP /заавал өгөх зүйл биш/
- Аяллын үед гадаад паспортын хүчинтэй байх хугацаа 6 сараас доошгүй байна.
- Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах бол садан төрлийн лавлагаа, эцэг эхийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан авч явна.
- Өөрийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах тохиолдолд төрсөний гэрчилгээг авч явна.
- Тогтмол уудаг эм байдаг бол өөрийн хэрэгцээнд тохируулан заавал авч явна.
- Хэрэв танд тусгай хэрэгцээ байдаг бол бидэнд зайлшгүй урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Тухайлбал цагаан хоолтон, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт
- Аяллын үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусад аялагчид болон хүмүүст саад учруулахгүй байх.
- Аяллын багаас ганцаараа болон бүлгээрээ дур мэдэн салж явахгүй байх, аялалын тогтсон цаг хугацаа хуваарийг сахиж бусад аялагчдаа хүндэтгэн аялалдаа оролцох. Оройн 22:00 цагаас хойш зочид буудлаас гадуур явахгүй байх.
- Мөрийтэй тоглох, хууль бус эд зүйлс худалдан авах зэрэг тухайн улсын хууль дүрэм журмын зөрчсөн үйлдэл гаргахгүй байх. Шаардлагатай тохиолдолд хөтчөөс энэ талаар зөвлөгөө авах.
- Хэрвээ бизнес ажил хэрэг, хувийн шугамаар найз нөхөд, түншүүдтэйгээ уулзах бол аяллын хөтчид заавал мэдэгдэх
- Аялаж буй улс орныхоо ёс заншил, шашин шүтлэг, хүмүүсийн амьдралын хэв маяг зэргийн талаар мэдээлэлтэй байж хүндэтгэлтэй хандахыг хүсье.
- Тухайн аялаж буй газар нутгийнхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байршил, цагийн зөрүү, ёс заншилд тохируулан аялалын хувийн бэлтгэл, хувцаслалт, хувийн аюулгүй байдлаа хангаарай.
- Тухайн газар нутгийн цаг агаарын нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл, хил гаалийн нөхцөл байдал зэргээс аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу?
- Дээрх зөвлөгөөг сайтар уншиж танилцах шаардлагатай бөгөөд тус анхааруулгыг мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудалд аялал зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй болно.
- Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд тухай бүрт нь аяллын хөтөчдөө мэдэгдэж шийдвэрлүүлэх боломжтой.
LEISURE TRIPS TOURISM
Олон улсын франчайз аялал жуулчлалын байгууллага бөгөөд анх Дубай хотод 2007 онд байгуулагдсан. Өдгөө Дубай, Филиппин, Энэтхэг, Гүрж, Пакистан, Канад болон Монгол улсад тус тус үйл ажиллагаа явуулж байна.