НАТРАНГ АЯЛАЛ
Захиалга өгөх
Та доорх талбаруудад холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Манай захиалгын менежер эргэн холбогдох болно.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
ӨДӨР-1 | УЛААНБААТАР – НАТРАНГ
00:00 – 00:00 Улаанбаатар – Натранг руу шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл
нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. Вьетнам улсын Натранг нисэх
буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид
буудалд хүргэж өгнө.
ӨДӨР-2 | НАТРАНГ – VINWONDER ПАРК
Өглөөний цайгаа уугаад Vinwonder паркийн аялалтай. Энэхүү парк нь далай доторх арал дээр
байрладаг бөгөөд бүх насныханд зориулсан амралт, зугаа, тоглоомын төв юм.
• Усан парк – Тропикийн халуунд сэрүүцэх олон төрлийн усан гулсуур, долгионт бассейн,
хүүхдэд зориулсан тоглоомын усан хэсэг.
• Тоглоомын бүс – Roller coaster, giant wheel зэрэг адал явдалт тоглоомууд.
• Aquarium (Далайн амьтдын музей) – Шүрэн хад, халим, далайн янз бүрийн төрөл зүйлсийг
үзэж болох гайхамшигтай аквариум.
• Соёлын үзүүлбэрүүд – Өдрийн турш тоглогдох шоу тоглолт, тогтмол тоглогдох dolphin
show.
• Амралтын бүсүүд – Далайн эргийн элсэн дээр амарч, зураг даруулах боломж.

ӨДӨР-3 | НАТРАНГ ХОТЫН АЯЛАЛ , SHOPPING
Өглөөний цайны дараа Натранг хотын түүх, соёлын онцлох дурсгалуудтай танилцах хотын
аялалтай.
• Long Son Pagoda – Аврага цагаан Буддагийн хөшөөтэй, хотын үзэсгэлэнт панорам
харцаар алдартай Буддын сүм.
• Po Nagar Cham Towers – По Нагар Чам цамхагууд, мөн Tháp Bà Ponagar нэрээр
алдаршсан нь МЭ 7–12-р зууны хооронд Чамын соёл иргэншлээс баригдсан түүхэн Хиндү
шашны сүмийн цогцолбор юм. Вьетнамын Натранг хотын Кай мөрнийг харсан толгод дээр
байрладаг энэ газар нь Чам хэлээр “Хаант улсын эх” гэсэн утгатай.
• Nha Trang Cathedral (Stone Church) – Христийн Хаан сүм гэж нэрлэгддэг бөгөөд
алдартай жуулчны үзмэр юм. Готик хэв маягаар бат бөх чулуугаар баригдсан энэ сүм нь
үзэсгэлэнт архитектур болон шашны утга учраараа алдартай.
• Pearl Farm – сувдны ферм
• Shopping Center (Outlets) & Shopping Mall – дэлгүүр хэсэх, шоппинг хийнэ.
Өдрийн хоолоо идээд буудал руугаа буцах ба оройн хоол хүртэл усан бассейнд амрах, далайн
эргээр зугаалах, кафе-д тухлан амрах зэргээр цагийг өнгөрүүлээрэй.


ӨДӨР-4 | НАТРАНГ 3 АРЛЫН АЯЛАЛ – ШАВАР БАНН
Буудалдаа өглөөний цайгаа уугаад хурдны завин аялал эхэлнэ. Өнөөдрийн аяллаар бид:
• Mun арал (Coral Island): Зөөлөн цагаан элсэн дээр амрах, тайван хөх тэнгист сэлэх, мөн
хүсвэл нэмэлт төлбөртэйгээр парасейлинг, усан мотоцикл зэрэг адал явдалт спортод
оролцох боломжтой.
• Загасчны тосгон (Fishing Village): Орон нутгийн амьдралтай танилцаж, загасчидтай
уулзах, шинэхэн барьсан далайн хоолыг шууд амтална.
• Hon Tam арал: Вьетнамын хамгийн том эрдэс шаврын эмчилгээний цогцолбор байрладаг
бөгөөд 16,000 м² талбайг хамардаг. Шавар болон эрдэс усны эмчилгээгээр биеэ амрааж,
эрүүлжүүлнэ

ӨДӨР-5 | НАТРАНГ ЧӨЛӨӨТ ӨДРҮҮД
Буудалдаа өглөөний цайгаа ууна. Чөлөөт өдрүүд тул буудалдаа амрах, далайн эргээр зугаалах ,
шоппинг хийх зэргээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
ӨДӨР-6 | НАТРАНГ ЧӨЛӨӨТ ӨДРҮҮД
Буудалдаа өглөөний цайгаа ууна. Чөлөөт өдрүүд тул буудалдаа амрах, далайн эргээр зугаалах ,
шоппинг хийх зэргээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
ӨДӨР-7 | НАТРАНГ ЧӨЛӨӨТ ӨДРҮҮД
Буудалдаа өглөөний цайгаа ууна. Чөлөөт өдрүүд тул буудалдаа амрах, далайн эргээр зугаалах ,
шоппинг хийх зэргээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
ӨДӨР-8 | НАТРАНГ – УЛААНБААТАР
Буудалдаа өглөөний цайгаа ууна. Ачаа тээшээ бэлдэн Натранг нисэх буудал дээр хүрэлцэн ирээд
00:00-00:00 цагийн нислэгээр Улаанбаатар руу шууд ниснэ. 00:00 Улаанбаатарт газардсанаар
бидний аялал өндөрлөнө.
✓ Улаанбаатар – Натранг -Улаанбаатар нислэгийн тийз
✓ Зочид буудлын стандарт твин өрөө /1өрөөнд 2том хүн орно, хүүхэд оргүй/
✓ Зочид буудлын буффет өглөөний цай
✓ Хөтөлбөр тусгагдсан өдөр болон оройн хоол
✓ Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
✓ Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
✓ Дата биет сим карт
✓ Аяллын унаа
✓ Монгол хэлтэй хөтөч
✓ Хувийн хэрэглээний зардал
✓ Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
✓ Чөлөөт өдрийн унаа болон хөтчийн зардал
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй өдөр болон оройн хоол
✓ Нутгийн хөтөч болон жолоочийн гарын мөнгө
- Аяллын үед гадаад паспортын хүчинтэй байх хугацаа 6 сараас доошгүй байна.
- Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах бол садан төрлийн лавлагаа, эцэг эхийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан авч явна.
- Өөрийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах тохиолдолд төрсөний гэрчилгээг авч явна.
- Тогтмол уудаг эм байдаг бол өөрийн хэрэгцээнд тохируулан заавал авч явна.
- Хэрэв танд тусгай хэрэгцээ байдаг бол бидэнд зайлшгүй урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Тухайлбал цагаан хоолтон, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт
- Аяллын үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусад аялагчид болон хүмүүст саад учруулахгүй байх.
- Аяллын багаас ганцаараа болон бүлгээрээ дур мэдэн салж явахгүй байх, аялалын тогтсон цаг хугацаа хуваарийг сахиж бусад аялагчдаа хүндэтгэн аялалдаа оролцох. Оройн 22:00 цагаас хойш зочид буудлаас гадуур явахгүй байх.
- Мөрийтэй тоглох, хууль бус эд зүйлс худалдан авах зэрэг тухайн улсын хууль дүрэм журмын зөрчсөн үйлдэл гаргахгүй байх. Шаардлагатай тохиолдолд хөтчөөс энэ талаар зөвлөгөө авах.
- Хэрвээ бизнес ажил хэрэг, хувийн шугамаар найз нөхөд, түншүүдтэйгээ уулзах бол аяллын хөтчид заавал мэдэгдэх
- Аялаж буй улс орныхоо ёс заншил, шашин шүтлэг, хүмүүсийн амьдралын хэв маяг зэргийн талаар мэдээлэлтэй байж хүндэтгэлтэй хандахыг хүсье.
- Тухайн аялаж буй газар нутгийнхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байршил, цагийн зөрүү, ёс заншилд тохируулан аялалын хувийн бэлтгэл, хувцаслалт, хувийн аюулгүй байдлаа хангаарай.
- Тухайн газар нутгийн цаг агаарын нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл, хил гаалийн нөхцөл байдал зэргээс аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу?
- Дээрх зөвлөгөөг сайтар уншиж танилцах шаардлагатай бөгөөд тус анхааруулгыг мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудалд аялал зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй болно.
- Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд тухай бүрт нь аяллын хөтөчдөө мэдэгдэж шийдвэрлүүлэх боломжтой.
5 * ОДТОЙ БУУДАЛ: REGALIA GOLD HOTEL

LEISURE TRIPS TOURISM
Олон улсын франчайз аялал жуулчлалын байгууллага бөгөөд анх Дубай хотод 2007 онд байгуулагдсан. Өдгөө Дубай, Филиппин, Энэтхэг, Гүрж, Пакистан, Канад болон Монгол улсад тус тус үйл ажиллагаа явуулж байна.