ТУРКИЙН 7 СҮМИЙН АЯЛАЛ

Захиалга өгөх

Та доорх талбаруудад холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Манай захиалгын менежер эргэн холбогдох болно.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

• Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд өглөөний 05:30 цагт цугларч
бүртгэлээ хийлгэнэ. Улаанбаатар – Истанбул чиглэлд ниснэ.
Нислэгийн цаг: 07:55-12:25 – МИАТ OM161
• Истанбулын нисэх онгоцны буудалд газардаж, хил гаалиар нэвтрээд, хөтөч болон
жолоочийн хамт зочид буудлын зүг хөдөлнө.
• Энэ өдөр ямар нэгэн хөтөлбөр тавигдаагүй бөгөөд аялагчид зочид буудалдаа амрах юм.

• Өглөөний цайгаа уучхаад аялагчид эхний сүмээ үзэхээр Истанбул хотоос Бергама
хот руу хөдлөх болно. Хоорондын зай 400 км, 4 цаг 30 минут орчим явж хүрнэ.
• Өдрийн хоол
• Эртний Пергамум хотоор аялан танилцаж, The Acropolis болон Red Basilica (Serapis
Temple)-д зочилно.
• Оройн хоол
• Зочид буудалдаа амарна (Бергама хот).
Хоол: өглөө, өдөр, орой

Бергама (Эртний Пергамум)
Бергама хот нь Туркийн баруун хэсэгт, Измир мужид орших бөгөөд эртний Пергамум хотын
оршин байсан газар юм. МЭӨ III–II зуунд Пергамум нь шинжлэх ухаан, соёл, урлагийн
томоохон төв байж, алдарт Пергамумын номын сан, анагаах ухааны сургууль энд байрлаж
байжээ. Хотын түүхэн дурсгалууд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн.

Пергамумын Акрополь (The Acropolis)
Пергамумын Акрополь нь толгойн орой дээр байрлах эртний хотын төв хэсэг юм. Энд
хаадын ордон, сүм хийдүүд, номын сан, мөн дэлхийн хамгийн огцом налуутай эртний театр
хадгалагдан үлджээ. Оргил дээрээс Бергама хот болон ойр орчмын үзэмж гайхалтай харагдана.

Улаан Базилика (Serapis Temple)
Улаан Базилика нь Ромын үед Египетийн бурхан Серапист зориулан баригдсан асар том
сүм юм. Улаан тоосгоор баригдсан тул ийнхүү нэрлэгдсэн. Дараа нь Христийн сүм болгон
ашиглагдсан бөгөөд одоо ч Бергама хотын хамгийн онцлог түүхэн дурсгалын нэг хэвээр
байна.

Бергама буюу эртний Пергамум нь Библиийн Илчлэл номд дурдагдсан Долоон сүмийн нэг
юм. Харийн шүтлэг давамгайлж байсан энэ хотод Христэд итгэгчид итгэлээ алдалгүй
хадгалж, сорил дунд бат зогссон түүхтэй. Пергамумын Акрополь нь итгэл харанхуй дунд
гэрэл мэт ассан түүхийг, харин Улаан Базилика нь харийн сүм Христийн сүм болон
хувирсан ялалтын бэлгэдэл болж өнөөдөр Христийн аялагчдад итгэлээ бататгах онцгой
утга учир өгдөг.

• Өглөөний цай
• Энэ өдөр бид эртний Тиатира, Сардис, Филаделфиа хотын археологийн өв, сүмийн
үлдэгдэл болсон газруудад зочилно.
• Бергама хотоос Ахисар буюу эртний Тиатира хот руу хөдөлнө. 65 км – 1 цаг орчим
явж хүрнэ.
• Дараагаар нь Ахисар хотоос өнөөгийн Салихли буюу эртний Сардис хот руу явах
болно. 65 км – 1 цаг орчим явж хүрнэ.
• Сардисаас үргэлжлүүлэн Аласэхир буюу эртний Филаделфиа (40 км – 45 минут),
Аласэхир-ээс Памуккале (115 км – 1 цаг 45 минут) чиглэлд явах болно.
• Өдрийн хоол
• Оройн хоол
• Памуккале дахь зочид буудалдаа амарна.
Хоол: өглөө, өдөр, орой

Эртний сүмүүд ба Христийн археологийн өв
Тиатира, Сардис, Филаделфиа хотууд нь Библийн Илчлэл номд дурдагдсан Долоон
сүмийн байршлууд бөгөөд эдгээр газруудад өнөөдөр эртний хотын туурь, христийн сүмийн
суурь, базиликийн үлдэгдлүүд хадгалагдан үлджээ. Археологийн олдворууд нь Христийн
шашин Ромын үеийн хот байгуулалт, нийтийн амьдралын дунд хэрхэн нутагшиж, сүмүүд
бодит орон зайд хэрхэн бий болсныг харуулдаг.

Тиатир, Сардис, Филаделфи хотуудын эртний сүм, археологийн үлдэгдлийг үзэх нь
Христийн итгэл номон дээр бус, чулуу, газар шороон дээр бодитоор оршиж ирснийг
мэдрүүлнэ. Эдгээр туурийн дунд алхахдаа эртний итгэгчдийн сорил, уналт, үнэнч байдал,
найдвар хэрхэн үлдэж хоцорсныг зүрх сэтгэлээрээ ойлгох боломжтой.
Өдрийн төгсгөлд Памуккалед хүрч амрах нь түүхэн гүн бодролоос амар тайван, талархлын
мэдрэмж рүү аялах мэт санагдана. Байгалийн цагаан дэнж, нам гүм орчин нь итгэлээ дотроо
тунгаах, замналдаа эргэн харах мөчийг бэлэглэнэ

• Өглөөний цай
• Памуккалегаас Лаодикея руу хөдөлнө. Хоорондын зай 20 минут.
• Өдрийн хоол
• Памуккале руу буцна.
• Оройн хоол
• Зочид буудалдаа амарна.
Хоол: өглөө, өдөр, орой

Лаодикея – Сэргээн засварлагдсан эртний сүмийн цогцолбор
Лаодикея нь Библиийн Илчлэл номд дурдагдсан Долоон сүмийн сүүлчийнх бөгөөд сүүлийн
жилүүдэд эндэхийн Христийн эртний гол сүмийн цогцолборыг археологийн үндэслэлтэйгээр
сэргээн засварлаж, жуулчдад нээлттэй болгосон юм. Энэхүү цогцолбор нь өргөн базилика
хэлбэрийн сүм, багана, мозайк шал, тахилын хэсгүүдийг агуулж, Христийн шашин хотын төв
амьдралын нэг хэсэг байсныг тод харуулдаг.
Археологийн хувьд Лаодикеягийн сүм нь эртний Христийн архитектур хэрхэн бодитоор
төлөвшиж, нууц итгэлээс нийтийн шүтлэг болж шилжсэний тод жишээ юм. Христийн
аялагчдын хувьд энэ газар нь “халуун ч биш, хүйтэн ч биш” хэмээн сануулсан сургаалтай
хотын бодит орон зайд зогсож, итгэлээ эргэн харах, сэрэмжлэх, батжуулах гүн мэдрэмжийг
төрүүлдэг

.

• Өглөөний цай
• Энэ өдөр бид эртний Эфесус (The Church of Mary, the Basilica of St. John) болон
Смирна (The Agora and St. Polycarp Church) хотуудад зочлох болно.
• Памуккалегаас Сэлчук буюу эртний Эфесус хот руу хөдөлнө. Хоорондын зай 190 км
– 2 цаг 30 минут явж хүрнэ.
• Өдрийн хоол
• Эфесусээс хөдлөн өнөөгийн Измир буюу эртний Смирнад очих болно. Хоорондын
зай 80 км – 1 цаг орчим явж хүрнэ.
• Оройн хоол
• Измир хотын зочид буудалдаа байрлан амарна.

Эфесус
Эфесус нь эртний дэлхийн хамгийн чухал хотуудын нэг бөгөөд Христийн шашны түүхэнд
онцгой байр суурь эзэлдэг. Энд байрлах Ариун Марийн сүм нь Христийн түүхэн дэх анхны
томоохон сүмүүдийн нэг бөгөөд 431 онд болсон Ефесийн сүмийн зөвлөл энд хуралдсан
гэдгээрээ алдартай. Мөн Гэгээн Иоханы Базилика нь Элч Иоханы оршуулгын газар дээр
баригдсан гэж үздэг бөгөөд Христийн сургаал энэ нутагт хэрхэн гүн суурьшсаныг илтгэнэ.

Смирна
Смирна нь Илчлэл номд дурдагдсан Долоон сүмийн нэг бөгөөд Христийн итгэлд үнэнч
байдлаараа магтагдсан хот юм. Смирнагийн Агора нь хотын нийгэм, шашны амьдралын
төв байсан археологийн чухал дурсгал юм. Харин Гэгээн Поликарпын сүм нь Смирнагийн
анхны бишоп, зовлон дунд итгэлээ хадгалсан гэгээнтний дурсгалыг өнөөг хүртэл хадгалж
байна.

 

• Өглөөний цай
• Измир хотоос хөдлөн Истанбул хот руу явна. Хоорондын зай 480 км – 5 цаг орчим
явж хүрнэ.
• Үдээс хойш Истанбул хотод ирэх ба зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна.
Хоол: өглөө, өдөр, орой

• Өглөөний цай
• Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид өдрийг өөрийн хүссэнээр өнгөрүүлэх боломжтой.
Хоол: өглөө

• Өглөөний цай

• Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Истанбул хотын нисэх онгоцны буудал руу
хөдөлнө. Нислэгийн бүртгэлээ хийлгэн Истанбул – Улаанбаатар чиглэлд ниснэ.
• Улаанбаатар хотод газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
• Нислэгийн цаг: 14:10 – 03:30 MIAT – OM162

LEISURE TRIPS TOURISM

Олон улсын франчайз аялал жуулчлалын байгууллага бөгөөд анх Дубай хотод 2007 онд байгуулагдсан. Өдгөө Дубай, Филиппин, Энэтхэг, Гүрж, Пакистан, Канад болон Монгол улсад тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Захиалга