КАЗАКСТАН УЛСЫН ТОГЛОЛТТОЙ АЯЛАЛ
Захиалга өгөх
Та доорх талбаруудад холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Манай захиалгын менежер эргэн холбогдох болно.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
ӨДӨР-1 | УЛААНБААТАР – АЛМАТЫ
Чингис хаан нисэх онгоцны буудалд …….цагийн хооронд цугларна.
Бүртгэлээ хийлгээд Алматы чиглэлд ………. цагийн хооронд
ниснэ.
Хилээр нэвтрээд аялагчдыг жолооч олон улсын нисэх онгоцны буудал дээр
тосож
авна.
Онгоцны буудлаас буудалдаа хүргүүлж амарна.
Хоол: өдөр орой
ӨДӨР-2 | АЛМАТЫ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цай
Cable car-нд сууж Шымбулакийн байгалийн сайханыг үзэж мэдрэх болно.
Кок-Тобе hills алматы хотыг бүхэлд нь тольдон харах болно.


Хоол: өглөө, өдөр, орой
ӨДӨР-3 | СОЛАНА ТОГЛОЛТЫН ӨДӨР
Өглөөний цай
Энэ өдөр чөлөөт өдөр ба тоглолтруу явахдаа бэлдэх
17 цаг 30 минутанд Орталық стадион Солана тоглолтруу хөдлөнө.

Хоол: өглөө
ӨДӨР-4 | ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цай
Чөлөөт өдөр ба орчин тойронтойгоо танилцах ба Алматы хотын томоохон
худалдааны төвүүдээр шоппинг хийх бололмжтой

Хоол: өглөө
ӨДӨР-5 | БАЙГАЛИЙН АЯЛАЛ
Өглөөний цай
Charyn canyon буюу Чарын хавцал, Black canyon буюу Хар хавцалын үзэсгэлэнт
байгальтай танилцана.
Kolsay lake буюу Кольсай нууруудын цогцолборт газартай танилцана.
/ Колсай
нуурууд нь Казакстаны Алматы мужид , Тянь-Шанийн нуруунд байрлах 3 уулын
нуурын цогцолбор юм, Тянь-Шанийн сувд гэж нэрлэгддэг. Ус нь тунгалаг, өнгө нь
улирлаас шалтгаалж ногоон-цэнхэр болж өөрчлөгддөг.
Алматы хотруу буцаад зочид буудалдаа ирж амрана.

Хоол: өглөө, өдөр, орой
ӨДӨР-6 | АЛМАТЫ-УЛААНБААТАР
Өглөөний цайгаа уугаад бид буудлаа хүлээлгэж өгөөд онгоцны буудалдаа
хүргүүлээд бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
АЯЛЛЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС:
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1өрөөнд 2хүн байрлана/
Хөтөлбөрт заагдсан хоол
Нислэгийн тийз, онгоцны буудлын такс
Хөтөлбөрт заагдсан Монгол
Казакстхан хэлтэй хөтөч
Хөтөлбөрт багтсан тээврийн хэрэгсэлийн төлбөр, түлш, замын хураамж,
зогсоолын төлбөр, үзвэрийн төлбөр
Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
Дрон бичлэгтэй, аяллын 5 өдрийн мэргэжлийн богино видео
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
• Аялагчийн бусад, хувийн зардал
• Аяллын хөтөлбөрт дурдагдаагүй нэмэлт үзвэр, үйлчилгээний хураамж
• Хөтөч, жолоочийн гарын мөнгө
• Аяллын хөтөлбөрт дурдагдаагүй нэмэлт үзвэр, үйлчилгээний хураамж
• Хөтөч, жолоочийн гарын мөнгө
АЯЛЛЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС:
- Аяллын үед гадаад паспортын хүчинтэй байх хугацаа 6 сараас доошгүй байна.
- Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах бол садан төрлийн лавлагаа, эцэг эхийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан авч явна.
- Өөрийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах тохиолдолд төрсөний гэрчилгээг авч явна.
- Тогтмол уудаг эм байдаг бол өөрийн хэрэгцээнд тохируулан заавал авч явна.
- Хэрэв танд тусгай хэрэгцээ байдаг бол бидэнд зайлшгүй урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Тухайлбал цагаан хоолтон, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт
- Аяллын үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусад аялагчид болон хүмүүст саад учруулахгүй байх.
- Аяллын багаас ганцаараа болон бүлгээрээ дур мэдэн салж явахгүй байх, аялалын тогтсон цаг хугацаа хуваарийг сахиж бусад аялагчдаа хүндэтгэн аялалдаа оролцох. Оройн 22:00 цагаас хойш зочид буудлаас гадуур явахгүй байх.
- Мөрийтэй тоглох, хууль бус эд зүйлс худалдан авах зэрэг тухайн улсын хууль дүрэм журмын зөрчсөн үйлдэл гаргахгүй байх. Шаардлагатай тохиолдолд хөтчөөс энэ талаар зөвлөгөө авах.
- Хэрвээ бизнес ажил хэрэг, хувийн шугамаар найз нөхөд, түншүүдтэйгээ уулзах бол аяллын хөтчид заавал мэдэгдэх
- Аялаж буй улс орныхоо ёс заншил, шашин шүтлэг, хүмүүсийн амьдралын хэв маяг зэргийн талаар мэдээлэлтэй байж хүндэтгэлтэй хандахыг хүсье.
- Тухайн аялаж буй газар нутгийнхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байршил, цагийн зөрүү, ёс заншилд тохируулан аялалын хувийн бэлтгэл, хувцаслалт, хувийн аюулгүй байдлаа хангаарай.
- Тухайн газар нутгийн цаг агаарын нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл, хил гаалийн нөхцөл байдал зэргээс аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу?
- Дээрх зөвлөгөөг сайтар уншиж танилцах шаардлагатай бөгөөд тус анхааруулгыг мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудалд аялал зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй болно.
- Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд тухай бүрт нь аяллын хөтөчдөө мэдэгдэж шийдвэрлүүлэх боломжтой.
LEISURE TRIPS TOURISM
Олон улсын франчайз аялал жуулчлалын байгууллага бөгөөд анх Дубай хотод 2007 онд байгуулагдсан. Өдгөө Дубай, Филиппин, Энэтхэг, Гүрж, Пакистан, Канад болон Монгол улсад тус тус үйл ажиллагаа явуулж байна.