Дубайн аялал
Захиалга өгөх
Та доорх талбаруудад холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Манай захиалгын менежер эргэн холбогдох болно.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
ӨДӨР-1 | УЛААНБААТАР– ДУБАЙ
…сарын….ны …… цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цугларч
бүртгэлээ хийлгэнэ.
Дубай хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, хил гаалиар нэв
тэрсний
дараа хөтөч, жолоочтойгоо уулзан зочид буудлын зүг хөдөлнө.
Зочид буудалдаа амарна.

ӨДӨР-2 | САФАРИ АЯЛАЛ
Өглөөний цай
4×4 Сафари
Дубайн торгомсог элсэн цөл, адал явдлыг нэгэн зэрэг мэдэрнэ.
Дубайн сафари аялал нь элсэн манхнууд дундуур жийпээр давхих, нар жаргахыг
цөлд угтах зэрэг үнэхээр догдлуулсан туршлага өгдөг. Адреналин нэмэгдэж, нэг
талаар бага зэрэг айдас төрөх ч нөгөө талаар гайхшрал, эрх чөлөөний мэдрэмж
их төрнө. Орой нь бедуин маягийн хоол, бүжиг, одтой тэнгэр гээд тайван,
дурсамжтай уур амьсгал бүрддэг.
Дээд зэрэглэлийн кемпд оройн хоол идэх ба Энтертаймент шоу үзүүлбэрийг үзэх
болно.
Зочид буудалдаа амарна.

Хоол:өглөө, өдөр
ӨДӨР-3 | ДУБАЙ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цай
Дубайн хотын хамгийн том Дубай молл–д зочилж усан оргилуурын шоу үзнэ.
Дубайн Марина-д Оройн Dhow круйз аялалд гарна. Дубай Марина бол Арабын
Нэгдсэн Эмират улсын Дубай хот дахь усан эргийн дүүрэг бөгөөд Персийн
булангийн эрэг дагуух 3 километрийн урттай хиймлээр байгуулсан суваг д
агуу бүтээгдсэн.
Энэ нь тансаг орон сууцууд, өндөр барилгууд, төрөл бүрийн ресторан,
үзвэр үйлчилгээ болон дэлгүүрийн гудамжуудаар бүрдсэн идэвхтэй амьдралтай
нийгэмлэгээрээ алдартай.


Хоол:өглөө, өдөр
ӨДӨР-4 | АБУ ДАБИ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цай
Абу Дабигийн Шейх Заидын Их Сүм-д зочилно.
(Abu Dhabi Sheikh Zayed Grand Mosque)
Абу Дабигийн Шейх Заидын Их Сүмд
зочлоход цагаан гантиг, аварга том баганууд, нарийн хийцтэй чимэглэл нь сүр
жавхлан, тайвшралыг зэрэг мэдрүүлдэг. Энэхүү сүм нь АНЭУ-ын үндэслэгч Шейх
Заид бин Султаны нэрэмжит бөгөөд исламын соёл, эв нэгдэл, хүлээцтэй
байдлыг бэлгэдсэн түүх, утга агуулгатай. Дотогш ороход нам гүм орчин, гэрэл
сүүдрийн зохицол нь сэтгэлийг амрааж, хүндэтгэл төрүүлдэг.
Чөлөөт цаг
Зочид буудалдаа амарна.


Хоол:өглөө
ӨДӨР-5 | ДУБАЙ-УЛААНБААТАР
Өглөөний цай
Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцний буудалд очоод нислэгийн
бүртгэлээ хийлгэнэ. Дараа нь бид онгоцондоо сууж Улаанбаатар хотын зүг хөлгийн жолоо зална.
Улаанбаатар хотод газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
АЯЛЛЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС:
ЗОЧИД БУУДАЛ
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
Зочид буудал
Унаа, тээврийн үйлчилгээ
Тосох, үдэх үйлчилгээ
Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээний хураамж
Аяллын хөтөлбөрт заасан хоол
Өглөөний цай
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
Аялагчийн бусад хувийн зардал
Олон улсын гүйлгээний 30$ шимтгэл
АЯЛЛЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС:
- Аяллын үед гадаад паспортын хүчинтэй байх хугацаа 6 сараас доошгүй байна.
- Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах бол садан төрлийн лавлагаа, эцэг эхийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан авч явна.
- Өөрийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах тохиолдолд төрсөний гэрчилгээг авч явна.
- Тогтмол уудаг эм байдаг бол өөрийн хэрэгцээнд тохируулан заавал авч явна.
- Хэрэв танд тусгай хэрэгцээ байдаг бол бидэнд зайлшгүй урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Тухайлбал цагаан хоолтон, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт
- Аяллын үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусад аялагчид болон хүмүүст саад учруулахгүй байх.
- Аяллын багаас ганцаараа болон бүлгээрээ дур мэдэн салж явахгүй байх, аялалын тогтсон цаг хугацаа хуваарийг сахиж бусад аялагчдаа хүндэтгэн аялалдаа оролцох. Оройн 22:00 цагаас хойш зочид буудлаас гадуур явахгүй байх.
- Мөрийтэй тоглох, хууль бус эд зүйлс худалдан авах зэрэг тухайн улсын хууль дүрэм журмын зөрчсөн үйлдэл гаргахгүй байх. Шаардлагатай тохиолдолд хөтчөөс энэ талаар зөвлөгөө авах.
- Хэрвээ бизнес ажил хэрэг, хувийн шугамаар найз нөхөд, түншүүдтэйгээ уулзах бол аяллын хөтчид заавал мэдэгдэх
- Аялаж буй улс орныхоо ёс заншил, шашин шүтлэг, хүмүүсийн амьдралын хэв маяг зэргийн талаар мэдээлэлтэй байж хүндэтгэлтэй хандахыг хүсье.
- Тухайн аялаж буй газар нутгийнхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байршил, цагийн зөрүү, ёс заншилд тохируулан аялалын хувийн бэлтгэл, хувцаслалт, хувийн аюулгүй байдлаа хангаарай.
- Тухайн газар нутгийн цаг агаарын нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл, хил гаалийн нөхцөл байдал зэргээс аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу?
- Дээрх зөвлөгөөг сайтар уншиж танилцах шаардлагатай бөгөөд тус анхааруулгыг мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудалд аялал зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй болно.
- Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд тухай бүрт нь аяллын хөтөчдөө мэдэгдэж шийдвэрлүүлэх боломжтой.
ЗОЧИД БУУДАЛ
Тухайн үеийн буудлын багтаажаас хамааран
Hyatt Place Dubai Al Rigga 4* эсвэл Hyatt Place Dubai Wasl District 4 * буудлуудаас сонгон байрлуулна.

.
LEISURE TRIPS TOURISM
Олон улсын франчайз аялал жуулчлалын байгууллага бөгөөд анх Дубай хотод 2007 онд байгуулагдсан. Өдгөө Дубай, Филиппин, Энэтхэг, Гүрж, Пакистан, Канад болон Монгол улсад тус тус үйл ажиллагаа явуулж байна.