CENTRAL CEE ТОГЛОЛТТОЙ АЯЛАЛ

Захиалга өгөх

Та доорх талбаруудад холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Манай захиалгын менежер эргэн холбогдох болно.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

• 03.14-ны өглөө 05:30 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цугларч
бүртгэлээ хийлгэнэ.
• 07:45 цагт МИАТ – ОМ 301, Улаанбаатар – Инчеон чиглэлд ниснэ. Инчеон олон улсын
нисэх онгоцны буудалд өдрийн 12:05 цагт газардаж, оройн 19:10 цагт JEJU AIR 7C2103, Инчеон – Манила чиглэлд, ниснэ.
• 22:45 цагт Манила хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, хил гаалиар
нэвтэрсний дараа хөтөч, жолоочтойгоо уулзан зочид буудлын зүг хөдөлнө.
• Зочид буудалдаа амарна.

• Өглөөний цай
• Энэ өдөр бид Манила хотын аялалд гарах болно.
Манила нь Филиппин улсын нийслэл бөгөөд түүх, соёл, орчин үеийн хотжилт хосолсон
аялал жуулчлалын чухал төв юм. 16-р зуунаас Испанийн колоничлолын нөлөөгөөр хөгжсөн
Манила хотод түүхэн Интрамурос дүүрэг, үндэсний баатар Хосе Ризалын цэцэрлэгт
хүрээлэн, мөн Манила булангийн нар жаргах үзэмж зэрэг онцлох газрууд бий.
Өнөөдөр Манила нь худалдаа, санхүү, соёлын төв болж, орчин үеийн худалдааны төвүүд,
ресторан, шөнийн амьдралтайгаа зэрэгцэн уламжлалт зах, сүм хийдүүдийг хадгалсаар
байна. Дулаан уур амьсгал, найрсаг хүмүүс, олон өнгийн соёл нь Манила хотыг Филиппинд
хийх аяллын төгс эхлэл болгодог.

• Өдрийн хоол
• Өдрийн хоолны дараагаар бид Окада казинод зочлох болно.

Okada Manila нь Манила хотын Entertainment City бүсэд байрлах тансаг зэрэглэлийн казино,
амралт зугаа цэнгэлийн цогцолбор юм. Япон хэв маяг, орчин үеийн архитектурыг
хослуулсан энэхүү цогцолбор нь Ази тивийн хамгийн том, хамгийн тансаг казинонуудын нэгт
тооцогддог.
Энд олон төрлийн казино тоглоомоос гадна дэлхийн жишигт нийцсэн ресторанууд, тансаг
зочид буудал, спа, дэлгүүрүүд бий. Мөн The Fountain хэмээх усан гэрэл, хөгжмийн
гайхалтай шоу нь зочдын заавал үзэх онцлох үзвэрүүдийн нэг юм.


• Зочид буудалдаа амарна.
Хоол: өглөө, өдөр

 

• Өглөөний цай
• Аялагчдын чөлөөт цаг ба энэ хугацаанд тоглолт үзэх бэлтгэлээ хийнэ.
• Аялагчдыг зочид буудлаас нь авч өдрийн хоол идэхээр явна. Өдрийн хоолоо идсэний
дараагаар бид тоглолтын арена руу хөдлөх юм.
• Аяллын хамгийн онцлох highlight бол дэлхийн хэмжээний реп од Central Cee-гийн
амьд тоглолтыг үзэх билээ. Хит дуунууд, хүчтэй тайзны уур амьсгал, олон мянган
фэнүүдийн эрч хүч нэг дор мэдрэгдэж, Манила дахь аяллыг мартагдашгүй дурсамж
болгон үлдээнэ.

• Тоглолт дууссанаар бид буцаж зочид буудалдаа очин амрах юм.
Хоол: өглөө, өдөр

• Өглөөний цай
• Манила хот дахь зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу
хөдөлнө. Манила хотоос Пуэрто Принцеса хот руу ниснэ. Нислэг – 1 цаг 30 мин.
• Нисэх онгоцны буудлаас зочид буудалдаа очно.
• Чөлөөт цаг
• Зочид буудалдаа амарна.
Puerto Princesa нь Филиппины Palawan арлын нийслэл бөгөөд байгальд ойр, тайван уур
амьсгалаараа алдартай аялал жуулчлалын хот юм. Манилагийн хөл хөдөлгөөнтэй орчноос
хойш амрах, байгалийн сайхныг мэдрэх төгс шилжилт болдог.
Тус хотын хамгийн том бахархал нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Puerto Princesa
Underground River – далайтай шууд холбогдсон газар доорх гайхамшигт гол юм. Мөн Honda
Bay-ийн арлуудаар island hopping хийх, тунгалаг ус, цагаан элстэй наран шарлагын
газруудаар амрах боломжтой.

• Өглөөний цай
• Өглөөний цайгаа уугаад үргэлжлүүлэн алдарт Underground River аялалд гарна.
• Өдрийн хоол

• Чөлөөт цаг/Зочид буудалдаа амарна.
Хоол: өглөө, өдөр

• Өглөөний цай
• Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Манила хот руу буцаж ниснэ.
• Орон нутгийн нисэх онгоцны буудлаас олон улсын нисэх онгоцны буудалд очиж
Манила – Инчеон – Улаанбаатар нислэгийн бүртгэлээ хийлгэнэ.
Нислэгийн хуваарь: Манила – Инчеон – 23:20 – 04:10
Инчеон – Улаанбаатар – 13:20 – 16:05
• Улаанбаатар хотод газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

LEISURE TRIPS TOURISM

Олон улсын франчайз аялал жуулчлалын байгууллага бөгөөд анх Дубай хотод 2007 онд байгуулагдсан. Өдгөө Дубай, Филиппин, Энэтхэг, Гүрж, Пакистан, Канад болон Монгол улсад тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Захиалга