Эрхүү хотын аялал

Захиалга өгөх

Та доорх талбаруудад холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Манай захиалгын менежер эргэн холбогдох болно.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

Улаанбаатар хотоос ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан үд хотын чиглэлд ….
цагт хөдөлнө.
Хоёр улсын хил гаалиар нэвтэрнэ. / Хил дээр дараалал хүлээх магадлалтай
тул зам зуурын хүнсээ аялагчид өөрсдөө бэлдэнэ. /
Оройн хоол
Улаан үд хот дахь буудалдаа амарна.

Өглөөний цай
Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
Улаан үд хотоос Эрхүү хотын чиглэлд 450 км явна.
Эрхүү хотод ирснээр зочид буудлын өрөөгөө хүлээн авна.
Өдрийн хоол
Эрхүү хотын бэлэг тэмдэг болсон Бабрын хөшөө орно. (Жуулчдын заавал үзэх
газруудын нэг бөгөөд 2004 онд эртний домогт амьтанг дүрсэлж хүч чадал, эр
зоригийг илэрхийлж сүндэрлүүлсэн байдаг)
130 кварталыг үзэж сонирхоно / Европын хэв маягийг агуулсан хороолол /

3-р Александр хааны хөшөө орно. (1908 онд Байгал нуур, Сибирийн төмөр замын
бүтээн байгуулалтыг эхлүүлсэн гавъяанд нь зориулан Ангар мөрний эрэг дээр
хөшөөг сүндэрлүүлжээ)
Ангар мөрний эрэгт байрлах Москвагийн нуман хаалга орно буюу 1813 онд
Сибирийн замаар Москвагаас ирэх хаалганы бэлгэдэл болгон барьсан ба Оросын
сонгодог архитектурын өнгө үзэмжийг мэдрүүлнэ.
Эрхүүг үүсгэн байгуулагчийн хөшөө орно. (17-р зууны дунд үед Ангар мөрний эрэг
дээр анхны цайзыг байгуулж, өнөөгийн Эрхүү хотын суурийг тавьсан гэж үздэг ба
Эрхүү хотын түүх 1661 оноос эхлэн тоологддог)
Хайрын гүүр хосууд хайр сэтгэлийн бэлгэдэл болгож, цоож зүүдэг билээ.
Оройн хоол

Амралт

Өглөөний цай
Эрхүү хотоос Листвянка тосгон Байгаль нуурын эрэгрүү хөдөлнө. /70км/
Листвянка тосгонд очно. Тэнд зөвхөн Байгаль нуурт амьдардаг Нерпа далайн
хавын үзүүлбэр үзэх
Листвянка тосгонд байрлах үнэт чулуун зах болон хуучнны захаар зочилно.
Эрхүү хот руу буцна.
Оройн хоол
Амралт

Өглөөний цай
Эрхүү хотоос Улаан үд хотын чиглэлд хөдөлнө. / 450 км /
Центральный ренок хүнсний захаар орно. Абсолют дэлгүүрээр худалдан авалт
хийнэ.
Оройн хоол
Зочид буудалдаа амарна.

Өглөөний цай
Улаан үд хотоос 37 км зайд орших Иволгин дацантай танилцаж, Итгэлт
Хамбад мөргөнө. / Тасалбарыг аялагчид өөрсдөө /
Хоёр улсын хил гаалиар нэвтэрнэ. / Хил дээр дараалал хүлээх магадлалтай
тул аялагчид зам зуурын хүнсээ өөрсдөө бэлдэнэ. /
Улаанбаатар хотод ирснээр аялал маань өндөрлөнө.

LEISURE TRIPS TOURISM

Олон улсын франчайз аялал жуулчлалын байгууллага бөгөөд анх Дубай хотод 2007 онд байгуулагдсан. Өдгөө Дубай, Филиппин, Энэтхэг, Гүрж, Пакистан, Канад болон Монгол улсад тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Захиалга