Хайнан аялал

Захиалга өгөх

Та доорх талбаруудад холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Манай захиалгын менежер эргэн холбогдох болно.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
  • Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас мягмар гаригаас лхагва гариг руу шилжих шөнө 22:10 цагт Хүннү эйр авиа компанийн онгоцоор ниснэ. Нислэгийн нийт хугацаа 5 цаг үргэлжлэх учир 02:10 цагт Хайкоу хотод газардана.
  • Онгоцны буудал дээр ирэхэд хөтөч тосож авах бөгөөд зочид буудал руу хүргэж өгөн бүртгэлээ хийлгэн өрөөгөө хүлээж аваад амарна. Хайкоу хот нь Хятад улсын Хайнан мужийн нийслэл бөгөөд тус арлын хамгийн том хот юм. Хайкоу нь далайн эрэг дээр байрладаг бөгөөд хамгийн том аялал жуулчлалын төвүүдийн нэг юм.

  • Өглөөний цайгаа уугаад 12 цагт буудлаа хүлээлгэн өгнө. Буудлаасаа гараад Хайкоу хотоос аяллын автобусандаа сууж Хайнан арлын үзэсгэлэнт Саняа хот руу хөдөлнө.
  • Хайкоугаас Саняа хүртэл 270км байдаг бөгөөд ойролцоогоор 3-4 цаг явна.
  • Саняа хот руу явж байх замдаа Сармагчингийн вант улсаар зочилох болно..
  • Буудалдаа ирж өрөөгөө хүлээж аваад оройн хоолоо идсэний дараа буудалдаа амарна./ Оройг буудалтайгаа танилцан, пүүлд орж замын алжаалаа тайлах.
Хоол: өглөө, орой
  • Өглөөний цай
  • Чөлөөт өдөр ба энэ өдөр аялагчид замын алжаал, ядаргаагаа тайлах, ойр орчинтойгоо танилцах, далайн эрэг дээр амрах зэргээр өдрийн хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
 
Хоол: өглөө
  •  Өглөөний цай
  • Аялалын автобусандаа суун сувдны дэлгүүр орно.
  • Задгай далайн аялалдаа гарна. Аялал маань 3 цаг үргэлжилнэ. Аялагчид далайн эргэ дээр тоглох, экстрем тоглоом туршин хөгжилдөх боломжтой.
  • Үүний дараа бидний бэлдсэн бэлэг болох нисдэг тэргэнд суух болно. Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.
 
      Хоол: өглөө
  • Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
          Хоол: өглөө
  • Өглөөний цайны дараа аяллын автобусандаа сууж Атлантис усан парк болох орчин үеийн хамгийн том усан паркт өдрийн турш хөгжилдөн өнгөрөөнө.
  • Үүний дараа зах худалдааны төв, дэлгүүрээр хэсэж худалдан авалт хийх чөлөөтэй өнгөрүүлнэ.
           Хоол : өглөө
  • Өглөөний цай.
  • Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид ойр орчинтойгоо танилцах, далайн эргээр зугаалах, амрах боломжтой.
 
          Хоол: өглөө
Өглөөний цайгаа уугаад 1000 метрийн өндөр Шилэн гүүрэн дээрээс Саняа
хотын гайхамшигт байгалийг харах болно. Нэг талаараа айдас мэдрэгдэх
боловч нөгөө талаараа гайхамшгийг мэдрэх болно.
Аяллын автобусандаа сууж Хайкоу хотын нисэх онгоцны буудал руу
Улаанбаатар хотын зүг нисэхээр явна. Онгоц маань шөнийн 3:10 цагт нисэх
учир тэр хүртэл дэлгүүр хэсэх боломжтой.
Хоол: өглөө

LEISURE TRIPS TOURISM

Олон улсын франчайз аялал жуулчлалын байгууллага бөгөөд анх Дубай хотод 2007 онд байгуулагдсан. Өдгөө Дубай, Филиппин, Энэтхэг, Гүрж, Пакистан, Канад болон Монгол улсад тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Захиалга