Турк улсын 2 хотын тусгай аялал

Захиалга өгөх

Та доорх талбаруудад холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Манай захиалгын менежер эргэн холбогдох болно.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

• Өглөө Чингис хаан нисэх онгоцны буудалд цугларж Улаанбаатар Истанбул чиглэлд шууд
нислэгээр ниснэ
• Истанбулд буугаад Анталия хотруу ниснэ.
• AKKA Алинда ултра инклусив 5 одтой буудалд байрлана.
• Оройн хоолоо идээд амарна.

• Өглөөний цайны дараа бид тогтсон цагт цугларч зөвхөн Турк улсад байдаг Султанит
чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэлийн үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно.
• Хотын шигтгээ болсон Дьюдэн хүрхрээ үзнэ.
• Анталия хотын алдартай Турк савхи болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочилох болно.
• Үүний дараа хотын алдарт зоогтой орон нутгийн ресторанд өдрийн хоол зооглоно.
• Old town city буюу хуучин хотоор аялана. Ийнхүү газар нь Анталья хотын хамгийн
үзэсгэлэнтэй газраар тооцогддог. Мөн төв талбайг үзэх болно.
• Оройн хоолоо буудалдаа ирж зооглоно

• Өглөөний цай Чөлөөт өдөр / нэмэлт аяллын хөтөлбөр сонгох боломжтой
• Грекийн домогт гардаг бурхад амьдарч байсан Олимпос уул руу нэмэлт аялалд гарах
боломжтой.
• Эсвэл буудлын дулаан усан бассейн, SPA, массажны үйлчилгээ-гээр үйлчлүүлж, амарч
болно

• Өглөөний цай
• Анталягийн хамгийн том худалдааны төвүүд болох Mall of Antalya болон Deepo Outlet-д
очно.
• Дэлгүүр хэсэхийг хүссэн хүмүүс хамт явах боломжтой. Эндэхийн дэлгүүрүүд
Истанбулаас илүү хямд бөгөөд барааны сонголт өргөн байдаг

 

• Өглөөний цай
• Анталья-гаас Памуккалэ руу хөдөлнө. Өдрийн хоолоо замдаа тухайн нутгийн зоогийн
газарт зооглоно.
• Дараа нь хөвөн даавуун эдлэлийн дэлгүүр орно. Денизли хот нь хөвөнгийн
тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх
салбараа болгосон байдаг. Бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур
зэргийг худалдан авах боломжтой.
• Памуккалед байрлах буудалдаа ирж оройн хоолоо зооглоно.
• ADEMPİRA SPA 5 одтой буудалд байрлана.

• Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах боломжтой / нэмэлт төлбөртэй +$/
• Өглөөний цайгаа уусаны дараа Цасан цагаан хөвөн уул буюу Памуккалег очиж үзнэ.
• Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн эртний Хиараполис хот болон ромын эртний
театрыг үзнэ.
• Клеопатрагийн залуужуулдаг халуун рашаанд орно. /нэмэлт төлбөртэй/
• Өдрийн хоолоо нутгийн буффет ресторанд зооглоно.
• Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарсны
үйлдвэрт амталгаа хийнэ.

Улаанбаатар хот руу буцах өдөр Өглөө буудлаасаа гараад нисэх онгоцны буудал руу
хөдөлнө. Денизли хотын онгоцны буудлаас Истанбул руу ниснэ. Тэндээсээ шууд
Улаанбаатар хот руу нислэгээр буцна.

 

LEISURE TRIPS TOURISM

Олон улсын франчайз аялал жуулчлалын байгууллага бөгөөд анх Дубай хотод 2007 онд байгуулагдсан. Өдгөө Дубай, Филиппин, Энэтхэг, Гүрж, Пакистан, Канад болон Монгол улсад тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Захиалга